새소식

문서소식


“Олон соёлын өдөр” нэртэй хэлэлцүүлэг боллоо

2010-06-25 22:11:54
관리자


Энэ сарын 21ны өдөр Сөүл Течидун POSCO төв дээр “Олон соёлын өдөр” нэртэй хэлэлцүүлэг явагдаж өнгөрлөө. Энэхүү хэлэлцүүлгийг POSCO болон Гэр бүл Эмэгтэйчүүдийн Яамнаас хамтран явуулж байгаа бөгөөд гадаад эмэгтэйчүүдийн ажлын байрны асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаархи сэдвээр хэлэлцсэн. Энэ өдөр солонгос иргэнтэй гэр бүл болсон гадаад эмэгтэйчүүд өөрийн орны соёлыг танилцуулж, эд хэрэглэл, хувцас төдийгүй өөрсдийн хийсэн гар урлалын зүйлсийг олонд танилцуулж байлаа. Ялангуяа POSCO-ын дарга Чон Жүн Ян болон Гэр бүл эмэгтэйчүүдийн Яамны сайд Бек Хы Ён нар хамтдаа монгол малгай өмсөж зургаа авахуулан оролцогч олны сонирхлыг татаж байлаа. Зургийг Чонжиилбу-аас