새소식
Солонгос Монгол хоёр улсын эрдэс баялагийн хамтын ажиллагаа нэг алхам урагшаа
2010-06-25 23:07:24
관리자
24-ний өдөр Улаанбаатар хотод Солонгос улсын Мэдлэг Эдийн засгийн Яам болон Монгол улсын Эрдэс баялаг Эрчим хүчний Яам хамтран “10дахь удаагийн солонгос монголын эрдэс баялагийн хамтын ажиллагааны зөвөлгөөн”-ийг явууллаа.
Солонгос улсын Мэдлэг Эдийн засгийн Яамны эрдэс баялаг хөгжлийн бодлого хариуцсан хэлтсийн дарга Мүн Же Ду нь Монгол улсын Эрдэс баялаг Эрчим хүчний Яамны сайд Зоригтой уулзан ярилцлаа. Энэ үед солонгосын талаас Таван толгойн төсөлд оролцох хүсэлтээ тавьж уран, чулуун нүүрс, төмрийн хүдрийн талаар хамтран ажиллах санал тавилаа.
Монголын талаас хамтран ажиллахаар яригдаж байсан нүүрс олборлох, нүүрсний давхарга метаны хийн асуудал дээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх санал тавигдлаа.
Монгол улс бол нүүрс 150тэрбум/10-т/, хүрэл 550тэрбум тн/16-т/, уран 62мян тн/14-т/, молибден 30мян тн/11-т/ зэрэг дэлхийн хэмжээгээр 10-т орохоор арвин их баялагтай байна.

