새소식
БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мён Пак өнөөдөр Канад улс руу
2010-06-26 11:26:23
관리자

БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мён Пак өнөөдөр Канад улс руу явлаа. Канад улсын Торонто-д болох Их-20-ын 4дэх удаагийн уулзалтанд оролцох зорилготой юм. Уг уулзалтаар БНСУ-д энэ оны 11 сард болох Их-20-ын уулзалтын гол асуудлууд болон глобаль санхүүгийн тогтворт сүлжээний талаар гишүүн орнуудын дэмжлэгийг өргөжүүлэх зорилготой юм. Мөн ерөнхийлөгч маань АНУ-ын ерөнхийлөгч Барак Убама болон Япон улсын ерөнхий сайд Кан Наутутай уулзан улс хоорондын хамтын ажиллагааны байдлыг хэлэлцэх болно. Ялангуяа Убама ерөнхийлөгчтэй уулзалтын үеэр байлдааны үйл ажиллагааг хянах эрхийг шилжүүлэх хугацааг хойшлуулах асуудлаар санал бодлоо солилцох юм байна. Кан ерөнхий сайдтай уулзалтын үеэр Чонан боомтонд болсон хэргийг шийдэх, Хойд Солонгосын хариу арга хэмжээний талаар хоёр улсын хамтын төлөвлөлт, Зүүн Хойд Азийн аюулгүй байдал, Япон Солонгос хоёр улсын хоорондын худалдаа харилцааны асуудлын талаар санал бодлоо солилцох юм байна. Эх сурвалжийг Ли Сын Ү Орчуулгыг Ариунаа

