새소식
Байлдааны үйл ажиллагааг хянах эрхийг 2015оны 12сар хүртэл сунгав
2010-06-27 11:16:00
관리자

Байлдааны үйл ажиллагааг хянах эрхийг шилжүүлэх явдлыг 2015оны 12сар хүртэл сунгав Одоогоор АНУ-ын цэргийн командлалд байгаа солонгос цэргийн хүчний байлдааны үйл ажиллагааг хянах эрхийг солонгосын талд шилжүүлэх хугацааг 3жил 7сараар буюу 2015оны 12сар хүртэл сунгалаа гэж Солонгос улсын төрийн ордноос мэдээллээ Хоёр тал тохиролцооны үндсэн дээр гаргасан сунгалтын ажлыг гүйцэтгээд хоёр улсын Батлан хамгаалах Яамны сайдуудад гардуулахаар боллоо. Мөн Чонан боомтод болсон хэргийг НҮБ-ын тунхагийг зөрчсөн Хойд солонгосын цэргийн өдөөн хатгалаг гэж үзээд зохих арга хэмжээ хэрэгтэйг дахин баталлаа. Үүнтэй холбоотойгоор хоёр улс аюулгүй байдал, хойд солонгосын эсрэг арга хэмжээн дээр нягт улдаа холбоотойгоор хамтран ажиллахаар боллоо. Найрсаг уулзалтын үеэр АНУ, солонгосын харилцааны стратеги бодлогыг сайжруулахаар болж, дараа сард Сөүлд болох хоёр улсын гадаад харилцаа, батлан хамгаалах сайдуудын уулзалт нь хамтын ажиллагааны хөгжлийн гол эргэлтийн мөч болно гэж үзлээ. Мөн хоёр улсын худалдаа харилцаа нь эдийн засгийн төдийгүй хамтын ажиллагааг сайжруулах боломж гэдэгт санал нэгдээд цаашдаа хүч боломжоо дайчлан ажиллахаар боллоо. KBS news - ээс

