새소식
Цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд амны хөндийн өвчин дэлгэрч байна
2010-06-27 21:50:06
관리자

Зуны халуун дулаан улиралтай холбоотойгоор бага насны хүүхдүүдийн дунд амны хөндийн өвчин дэлгэрч байна. Сөүл хотын хэмжээнд энэ жилийн хувьд өнгөрөгч 24-ны өдөр хүртэл 5дүүргийн 30цэцэрлэгийг хамарч энэхүү өвчин 63 хүүхдэд гарсан ба үүнээс 17 хүүхэд одоо хүртэл эмчилгээ дуусаагүй байна гэж 27нд мэдээллээ. Дубунгү-ээс 11 цэцэрлэгийн 24 хүүхэд, Содемүнгү-ээс 8цэцэрлэгийн 16 хүүхэд, Нувонгү-ээс 4 цэцэрлэгийн 10 хүүхэд, Сондунгү-ээс 5цэцэрлэгийн 9 хүүхэд, Ёндынпугү-ээс 2 цэцэрлэгийн 4 хүүхэд тус тус өвчилсөн тайлан гарлаа. 5 сар хүртэл Сөүл хотын хэмжээнд 7 хүүхэд өвчилж байснаа 6 сар гараад маш хурдтайгаар 1-10-ны дотор 21 хүүхэд, 11-20-ны дотор 22 хүүхэд, 21-24 хооронд 4 хоногийн дотор 13 хүүхэд нэмж өвчилсөн байна. Энэ байдал нодлин жилийн энэ үед гарч байсан 171 цэцэрлэгийн 435 хүүхэд өвчилж байсныг бодвол арай дээр байгаа юм байна. Сөүл хотын хэмжээнд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд 400 цэцэрлэгийн эрхлэгч нарыг сургалтанд хамруулж зуны улиралд дэлгэрдэг өвчнийг заавал эмнэлэгт хүргүүлж эмчлүүлж байхаар зааварчилгаа өгч байна. Мөн амны хөндийн өвчнөөр өвдсөн хүүхдийг бүрэн эдгэртэл гэрийн асаргаанд байлгаж, цэцэрлэгийн тоглоомын талбайг ариутгахыг зөвлөж байна. Амны хөндийн өвчин нь Куксаки вирус А16 болон Энтеру вирус-71 гэгдэх вирусын халдварт өвчин бөгөөд өвчтэй хүний шүлс, цэр, ялгадас, өвчний цэврүүгээр дамжин халдварладаг байна. Өвчилсөн хүн бага зэрэг халуурч, хэл, буйл, гар, хөл дээр цагаан будааны хэмжээний усархаг цэврүү үүсдэг байна. Ихэнхдээ хөнгөн хэлбэрийн ханиадны хэмжээгээр өнгөрдөг боловч дархлаа тогтоогүй бага насны хүүхдийн хувьд мэдрэлийн эсийн үрэвсэл үүсч амь насанд аюултай юм байна. Сөүл хотын мэргэжилтэн “Сэргийлэх вакцин, эмчлэх эм байхгүй учир өвчтөнөөс хол байж, гараа угаах явдлыг амьдралд хэрэгжүлж хамгаалахаас өөр аргагүй” гэж хэллээ. Зургийг Невер.сом-оос

